Тавтай морил

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ
БИД ТҮҮЧЭЭЛНЭ...

Бидний тухай

Бид аюулгүй байдлын салбарын үйлчилгээг олон улсад өрсөлдөх чадвартай болгоно.

“Аравт Секьюрити Сервис” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бид аюулгүй байдалын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж үйлчлүүлэгч байгууллагын эд хөрөнгө, аюулгүй байдлыг хуулийн хүрээнд ханган ажиллаж байна.

Манай хамт олон салбарын өрсөлдөөнийг сайжруулж нийгэмд үнэлэгдэх үнэ цэнийг нэмэгдүүлэх, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Үйлчилгээний төрлүүд

БАРИЛГЫН ТАЛБАЙ

Барилгын талбайн харуул хамгаалалтыг хангахын тулд өндөр технологийн хяналтын камер, мэргэжлийн хамгаалагчид болон хатуу нэвтрэх хяналтын системийг ашигладаг.

УУЛ УУРХАЙ

Уул уурхайн талбайн харуул хамгаалалтыг хангахын тулд тасралтгүй хяналтын систем, мэргэшсэн хамгаалалтын алба, болон нутаг дэвсгэрийн хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг.

АГУУЛАХ

Агуулахын харуул хамгаалалтыг хангахын тулд 24 цагийн хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгч, болон чадварлаг хамгаалалтын ажилтнуудыг ашиглан хулгай, гэмтлээс сэргийлдэг.

АЖ АХУЙН ТАЛБАЙ

Аж ахуйн талбайн харуул хамгаалалтыг хангахын тулд периметрийн хашаа, хяналтын пост, болон тогтмол эргүүл хийдэг хамгаалалтын баг ашигладаг.

ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ

Үзвэр үйлчилгээний газрын харуул хамгаалалтыг хангахын тулд олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор билетын хяналт, хүнсний аюулгүй байдал шалгагч, болон тусгай бэлтгэгдсэн хамгаалалтын ажилтнуудыг ашигладаг.

БИЕЧИЛСЭН ХАМГААЛАЛТ

Биечилсэн хамгаалалтыг хангахын тулд тусгай бэлтгэгдсэн бие хамгаалагчид, хувийн аюулгүй байдлын зөвлөхүүд, болон хувь хүний хэрэгцээнд тохирсон хяналтын технологийг ашигладаг.

Ажлын урсгал

Үйлчилгээний төрлүүд

Аюулгүй байдлын ажилтан ээлж хүлээн авахын өмнө биеийн байдлаа шалгуулж, ажлын байраа хүлээн авна. Мөн ээлж хүлээлцэх үед шаардлагатай тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг нягтлан шалгана.

Аюулгүй байдлын ажилтнууд Security on аппликэйшныг ашиглан объектод байгаа нийт бараа, материалыг тоо хэмжээ, нэр төрөл зэргийг нарийвчлан шалгаж, хүлээлцэнэ.

Аюулгүй байдлын ажилтан авто машины ачаа тээшинд үзлэг хийхдээ бараа, материалыг оруулах, гаргах зөвшөөрлийн дагуу жолоочийг байлцуулан тээшинд байгаа эд зүйлийн тоо ширхэг, төрөл, нэрсийг жагсаалтын дагуу нарийвчлан шалгана. Хэрэв бараа материалтай холбоотой зөрчил илэрвэл холбогдох албан тушаалтанд мэдээлж, шийдвэрлүүлнэ.

Аюулгүй байдлын ажилтан нь объектод болж буй бүх процесс үйл явдлыг цаг минут бүрд Security on аппликэйшныг ашиглан мэдээллээр хангаж ажиллана.

Аюулгүй байдлын ажилтан объектод гаднаас нэвтрэхээр ирсэн хүнд “Амрыг эрье. Та ямар ажлаар хаанаас яваа вэ?" хэмээн учрыг лавлан асууж, бичиг баримтаа үзүүлэхийг шаардана. Бичиг баримтыг шалгахдаа тухайн хүний нүүрний сорви, мэнгэ, шивээс, нүд, чих, хамрын хэлбэр зэрэг онцлог шинжүүдийг ажиглаж, баримт зурагтай тулган шалгана. хэрэв зөрчилгүй бол тухайн иргэнийг холбогдох албан тушаалтантай холбон, зөвшөөрөл авч нэвтрүүлнэ.

Шуурхай бүлгийн аюулгүй байдлын ажилтан нь өдөр тутмын үйл ажиллагаанд тактикийн түвшинд хяналт, шалгалт хийж ажиллана. Мөн шаардлагатай тохиолдолд үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор объектод түргэн шуурхай очиж, нөхцөл байдлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

Бидний өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйлс

Шударга хөдөлмөр, ухаалаг шийдвэр нь амжилт бүтээлийн үндэс болдог.

Харилцагч

Объект

Ажилчид

Салбар

Холбогдох

Ямар ч асуудлаар холбогдсон бай, бид танд туслахад бэлэн байна.

Хаяг

БЗДүүрэг, 26-р хороо,
Нийслэл хүрээ өргөн чөлөө,
S-Mart оффис,
10 давхар 1010 тоот

Утас

77761010, 7677-1010, 9699-1010

И-мэйл

info@aravtsecurity.mn